Бидний тухай

Коко стайл компанийн Ерөнхийлөгч:Такоа Хашимото

About us

Компанийн тухай

CoCo Style LLC /Япон компани/

Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Япон улсын CoCo Style компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 46 жилийн хугацаанд үйлчлүүлэгчдийнхээ гоо сайхан, эрүүл мэндэд анхаарч, найдвартай техник технологи, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн  багийн судалгаа, шинжилгээний үр дүнд төгс бүтээгдэхүүн бий болгож, гоо зүйн салбарт хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээхийг зорьж ирсэн. Эдүгээ 48 салбар, гоо сайхны салоноор дамжуулан Япон улс даяар иргэдийнхээ гоо сайхныг хамгаалахад хамтран зүтгэж байна. Манай компани нь эмэгтэй эрэгтэй хүмүүсийн, тэр дундаа ази хүмүүсийн арьсыг хамгаалах, залуу гоо сайхан хэвээр нь авч үлдэхийн тулд олон удаагийн судалгаа, туршилтын үр дүнд үндэслэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Химийн гаралтай орц найрлагаас бүрэн татгалзах, 100% байгалийн буюу биологийн гаралтай, хүний арьс, биед нийлэмжтэй бүтээгдэхүүнийг судлан бүтээж байна. Бид хүний эхэс болон үүдэл эсийг бүтээгдэхүүндээ нэвтрүүлэн онцгой үйлчилгээтэй, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд түвшинд хүргэсэн бүтээгдэхүүн нийлүүлэхдээ баяртай байна. Бидний санал болгодог гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь таны арьсыг байгалийн унаган төрхөө хадгалж, залуу сайхан байхад тусалдаг тул хамгийн чанартай, хамгийн зөв орц, найрлага бүхий байхаар бүтээгддэг.

About us

Компанийн тухай

Жинст Коко Бьюти ХХК /Монгол компани/

Манай компани 2024 онд дотоодын 100% хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Япон улсын Coсo Style компанийн 46 жилийн түүхтэй алдартай брэнд “Эстэ Коко” гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Туркменистан Улс зэрэг улсад албан ёсоор  борлуулах эрх бүхий төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Таныг бидэнтэй хамтран ажиллаж, хүмүүсийн гоо сайхны ертөнцөд гэрэл гэгээ түгээж, хүссэн амжилтандаа хүрэхийг хүсье!

              Жинст Коко Бьюти ХХК-ийн захирал, доктор Г.Пүрэвсүрэн

Жинст Бьюти компанид бүтээгдэхүүн борлуулах онцгой эрхийн гэрчилгээ олгов

Why Us

БРЭНДИЙГ БҮТЭЭЛЦСЭН ЭРХМИЙН ТУХАЙ

Хироюки Такада

(Үүдэл эс судлаач Японы Тэргүүлэх зэргийн мэргэжилтэн)

Хироюки Такада нь Япон Улсад АС-11-ийн судалгаагаар нөлөө бүхий эрдэмтэнд тооцогддог судлаач бөгөөд Esthe CoCo брэндийг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэм билээ. Тэрээр Ageless Lab Co., Ltd компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Токиогийн ХААИС-ийн Хэрэглээний биологийн шинжлэх ухааны багш, судлаач, эрдэмтэн доктор юм. 1985 онд Укёогийн ХААТИС-ийг сургуулийг төгссөн (LOMA LINDA их сургуулийн Анагаах ухааны докторын зэрэгтэй). Их сургуульд сурч байхдаа амьдралын нууцыг сонирхож, судлаач болохыг эрмэлзэж, их сургуулиа төгсөөд хувийн болон их сургуулийн эрдэм шинжилгээний лабораторид 20 орчим жил ажиллаж, эс, бодисын солилцооны суурь судалгааг хийжээ. 32 настайдаа АНУ-д анагаахын сургуульд суралцсан. Японд буцаж ирээд докторын зэрэг хамгаалсан. Түүний судалгааны үндсэн чиглэл нь үүдэл эс.

Esthe CoCo брэндийг эзэмшигч манай улсын СоСо Style компани нь гоо сайхны салбарт шилдэг бүтээгдэхүүн нийлүүлдэг, олон жилийн туршлагатай хамт олон юм.  Коко стайл компани нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд онцгой анхаарч хамгийн дэвшилтэт технологийг хэрэглэдэг. Өөр нэг давуу тал нь эрдэм шинжилгээний байгууллага, судлаач эрдэмтэдтэй нягт хамтран ажиллаж шинжлэх ухааны нээлт, ололтыг шуурхай нэвтрүүлдэг явдал юм.  Миний бие энэхүү нэр хүндтэй компанитай хамтран ажиллаж байдагтаа талархалтай байна.  

www.CoCo.Jinst.mn

Үндсэн арчилгаа ба бүтээгдэхүүний онцлог

Манай бүтээгдэхүүн нь арьсны янз бүрийн асуудалд зориулагдсан арьс арчилгааны бүтээгдэхүүн: Манай бүтээгдэхүүн нь бүх төрлийн арьсанд зориулагдсан үүдэл эстэй бүтээгдэхүүн юм. Мөн Хуурай/мэдрэмтгий арьс арчилгаанд, тослог, эмзэг арьс арчилгаанд эмчилгээний үр нөлөөтэйгээр үйлчилгээ үзүүлдэг.

Feel the difference

Esthe CoCo-ийн гол онцлог, үнэт зүйлс

Манай бүтээгдэхүүн нь арьсны янз бүрийн асуудалд зориулагдсан арьс арчилгааны бүтээгдэхүүн: Манай бүтээгдэхүүн нь бүх төрлийн арьсанд зориулагдсан үүдэл эстэй бүтээгдэхүүн юм. Мөн Хуурай/мэдрэмтгий арьс арчилгаанд, тослог, эмзэг арьс арчилгаанд эмчилгээний үр нөлөөтэйгээр үйлчилгээ үзүүлдэг.

ISO 9001 стандартын дагуу баталгаажсан.

EstheCoCoнь өндөр чанартай гоо сайхны бүтээгдэхүүн
0%
Төлбөрийн уян хатан нөхцөл
0%
Хэрэглэгчийн сэтгэл ханамж
0%

ЗАХИАЛГА Өгөх

  • ЖИНСТ КОКО БЬЮТИ ХХК.
  • ДАНС: ХААН банк: 5431727654 
  • ДАНС ЭЗЭМШИГЧ: Жинст Коко Бьюти
  • ГҮЙЛГЭЭНИЙ УТГА: Бүтээгдэхүүний нэр, Утасны дугаараа бичнэ үү.